|
Найзыгаа худалдсан П.Батцэцэгт нэг жилийн ял оноов |
|
БНХАУ-д байхдаа найзыгаа худалдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан П.Батцэцэгт Сүхбаатар дүүргийн шүүх нэг жилийн ял оноожээ. Түүнчлэн таван сартай жирэмсэн учраас түүний ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэсэн шүүхийн тогтоол гарсан аж.
Энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй тохиолдолд ялыг эдэлсэнд тооцох болно. Харин насанд хүрээгүй дөрвөн охиныг Хятад улс руу гаргаж худалдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Нандинцэцэгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүх хэвээр үлдээжээ. Түүнд анхан шатны шүүхээс 5 жилийн ял оноосон бөгөөд 2008 онд уг хэргийг үйлдсэн аж. Одоо охид насанд хүрсэн ба эд материалын болон сэтгэл санааны хохирлыг нь өнөөдрийг хүртэл барагдуулаагүй ажээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/ |