|
БЗД-ийн хороодын олон нийтийн байгцаагч нарт мэдээлэл өгөх сургалт боллоо. |
|
Хүйсийн тэгш эрхийн төвөөс 2011 оны 09 сарын 28-ны өдөр “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт мэдээлэл өгөх сургалтыг БЗД-ийн ИТХ-ын эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулагч Г.Мөнхзаяатай хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд тус дүүргийн хороодын олон нийтийн байцаагч хийдэг 35 хүн оролцсон юм. Сургалтын агуулга нь хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?, хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Зэрэг мэдээлэл багтсан бөгөөд “Хэн ч, хэзээ ч, хаана ч худалдаалагдах ёсгүй” баримтат киног үзүүлэн брошур, плакат, тэмдэглэлийн дэвтэр зэрэг тараах материалууд тараалаа. Эндээс авсан тараах материалаа байцаагч нар иргэдэд түгээх бөгөөд, плакатыг хорооныхоо мэдээллийн самбарт байрлуулж илүү олон хүнд мэдээлэл хүргэх юм.
Эдгээр хороодын олон нийтийн байцаагч нар нь ард иргэд, олон нийтийн дунд орж, тэдэнд хүрч ажилладаг учир аливаа гэмт хэргийн талаар ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусламж хэрэгцээтэй иргэнд хаашаа, хэрхэн хандаж болох талаар мэдээлэл өгөх, зохих байгууллагатай нь холбож зуучилж өгөх зэрэг мэдлэг, чадвартай байх шаардалагтай юм. Энэ ч утгаараа хороодын олон нийтийн байцаагч нар тус сургалтанд ач холбогдол өгч идэвхитэй оролцсон бөгөөд цаашид Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран ажиллахаар боллоо. |