STAY SAFE

 

If you are travelling abroad to work or study, make sure you are prepared...

Learn the risks

 

 

Yahoo Messenger Facebook Skype me

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр5
mod_vvisit_counterӨчигдөр113
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт280
mod_vvisit_counterЭнэ сард2237
mod_vvisit_counterНийт62045
Хилийн чанадад байгаа монголчуудын эрхийг хамгаална

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуул­ла­гын /ОУШХБ/ ерөнхий захи­рал Уиллиам Лэйси Свингийг хүлээн авч уулзсан юм.

Уг байгууллага цагаачлал, шил­жих хөдөлгөөнөөс үүдэлтэй ний­гэм, эдийн засгийн бэрх­шээл­тэй асуудлуудыг шийдвэр­лэх, үндэсний чадавхийг бэх­жүүлэхэд чиглэсэн үйл ажилла­гааг дэлхийн хэмжээнд явуул­даг аж.

Ноён Уиллиам Лэйси Свинг хамтран ажилладаг түн­шүүдтэйгээ уулзаж харилцаа­гаа гүнзгийрүүлэх, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуул­ла­гын төлөөлөгчийн газраа Улаанбаатарт албан ёсоор нээх зорилгоор Монголын нийс­­лэлд хөл тавьжээ.Олон ул­сын шилжилт хөдөлгөөний байгуул­лага нь 1951 онд бай­гуу­лагдсан Засгийн газар хоо­рондын  байгууллага юм. 132 ор­­ныг эгнээндээ нэгтгэсэн энэ­хүү байгууллага нь эдгээр оронд нийт 400 гаруй салбар нэгжтэй юм байна.

Монгол Улс 2008 онд тус байгууллагын ги­шүүнээр элссэн байна. Энэ ху­га­цаанд хүний наймааны хо­хирогч болсон 358 монгол иргэ­нийг эх орон, гэр орондоо очи­ход нь зуучилсан, шилжин  суурь­шигч болон гадаад оронд бичиг баримтаа гээгдүүлсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн зэрэг 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо ирэхэд нь тус байгуул­лагын гишүүд тусалсан гэнэ.

Уил­лиам Лэйси Свинг  Монголд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээснээр үйл ажил­лагаа улам өргөжиж, тэр хэрээр до­тоод болон гадаадад шилжих хө­дөлгөөнд оролцож буй мон­гол хүний эрх ашиг хам­гаалаг­даж чадна гэж Ерөнхий сайдтай уулзах үеэрээ онцол­сон.

Монгол Улсын Ерөн­­хий сайд энэ үеэр тус бай­гууллага­тай илүү өргөн хүрээнд олон сал­­бар чиглэлээр хамтарч ажил­­лах сонирхолтой байгаа­гаа илэр­хийлээд манай оронд бай­гуулагдаж буй төлөө­лөг­чийн газраараа дамжуулан га­даа­дад ажиллаж буй Монгол иргэ­дэд анхаарал тавьж байх, шил­жих хөдөлгөө­ний менеж­мен­тийг бэхжүүлэх, олон ний­тэд ойл­голт мэдээл­лийг үнэн зөв хүр­гэхэд түлхүү анхаарч ажилла­хыг зөвлөлөө.

 

Шторк

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Санал асуулга

Хүн худалдах гэмт хэргийн тухай таны бодол